Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдлаа
29 May 2021
  • Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдлаа

Өнөөдөр хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн медалийг дурсгал болгон хадгалууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ж.Батбаясгаланд Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойн медалийг мөн гардуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн энх тайвны төлөө уриатай энхийг сахиулах үйлст хүчин зүтгэж байгаа, албаа нэр төртэй хаасан төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч нартаа халуун баяр хүргэж мэндчилж байгаагаа арга хэмжээний үеэр илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ