“СӨХ болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журам”-ыг энэ онд багтаан шинэчлэнэ
20 May 2021
  • “СӨХ болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журам”-ыг энэ онд багтаан шинэчлэнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсэг өнөөдөр зарим СӨХ, хувийн конторууд, KS нэгдсэн дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд  орон сууц нийтийн аж ахуйн нэгдсэн дуудлагын гурван төв үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь хувийн ОСНАА-н дуудлагын төв юм. 
Тухайлбал, “КS” орон сууц нийтийн аж ахуйн нэгдсэн удирдлагын төв нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 12 конторын 20.000 гаруй хэрэглэгчид үйлчилж байна. Тус нэгдсэн удирдлагын төв нь “Смарт контор”, “Мycontor.mn” зэрэг ухаалаг программыг нэвтрүүлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэхийг зорьж байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат “Улаанбаатар хотын  нийт хүн амын 60 хувь нь орон сууцанд амьдарч байна. Эдгээр иргэдийг аюулгүй, тайван орчинд амьдрахад СӨХ, орон сууцны конторуудын үйл ажиллагаа чухал. Гэвч энэ байгууллагуудын уялдаа, холбоо хангалтгүй байгаатай холбоотой иргэдээс гомдол их ирж байна. Иймээс нийслэлийн ИТХ-аас уг асуудалд анхааран, ажлын хэсэг гарган ажиллаж байна. Сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журмыг энэ онд багтаан шинэчлэнэ” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ