18 May 2021
  • Хогоо ангилж хэвшвэл булж буй хогийг 50 хувь бууруулах боломжтой

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд 60 хувийг ахуйн, 15 хувийг барилгын, 25 хувийг үнс эзэлдэг байна. Нийт хог хаядлын 70 хувийг хөрсөнд булж устгадаг аж.  Иргэд хогоо ангилж хэвшвэл булж байгаа хогийг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэлж байна.
2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх төслийг хэрэгжүүлснээр орон сууцны 25 хорооны 22876  өрх, 578 аж ахуй нэгж хог хаягдлаа эх үүсвэр дээр ангилж хэвшжээ. Энэ ч үүднээс  2018 онд 7773,5 тонн, 2019 онд 16950 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулсан байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ