14 May 2021
  • Зуслангийн бүсэд морьт эргүүл ажиллаж байна

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн аян 18 дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд 3000 орчим иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, зуслангийн бүсүүдэд морьт эргүүл ажиллуулж эхэллээ. Мөн сэрэмжлүүлэг, мэдээллийн гурван самбарыг шинээр байршуулан, хоёр самбарыг засчээ.
Түүнчлэн хяналт, шалгалтын хүрээнд 24 зөрчил, хууль бусаар мод бэлтгэсэн 1 хэргийг илрүүлэн, холбогдох арга хэмжээ авсан байна.
Цаашид хяналт, шалгалтын ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас тогтмол хийх юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ