04 May 2021
  • СӨХ-гүй 310 байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр тогтмол хийх боломжтой боллоо

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “СӨХ-гүй байрны оршин суугчдаас гэртээ дэглэмээ мөрдөж байгаа ч орцноосоо халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн гомдол олон ирж байна. Тиймээс ОНХС-гийн хөрөнгөөр иргэдийн саналын дагуу ариутгах автомаксыг олгож байгаа юм.  Ингэснээр СӨХ-гүй байран амьдарч байгаа иргэд өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлтээ өдөр бүр хийх боломжтой болж байна. Цар тахлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид, төрийн бүх байгууллага гээд бүгдийн оролцоо чухал. Тийм учраас бүгдээрээ дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж, хичээцгээе” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ