Хүний хөгжлийн хорооноос гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргад хүргүүллээ
21 Apr 2021
  • Хүний хөгжлийн хорооноос гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргад хүргүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2018-2020 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон билээ.

Дараах линкээр тайлантай танилцана уу.
 
https://backend-erp.ulaanbaatar.mn/file/607561b4f301780c31c30c45
https://backend-erp.ulaanbaatar.mn/file/6075626907056309abeecf87


“Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлангаас үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүүхдийн түр хамгаалах байр байдаггүй, хүүхэд хамгааллын мэргэшсэн хүний нөөц дутмаг, нийслэлийн 500 мянга гаруй хүүхдэд нэг хүүхдийн ордон, нэг  урлан бүтээх төв ногдож байгаа нь нийт хүүхдийн гурван хувьд хүрч ажиллаж байна гэдгийг Хурлын Хүний хөгжлийн хорооны гишүүд хэлж байв. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах санал зөвлөмжийг хүргүүлжээ.
Үүнд, хүүхдийг хохирсны дараа биш хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх, хамгаалахад анхаарч ажиллах, хүүхдийн биеийн хөгжлөөс гадна оюун санааны хөгжилд анхаарах, шинээр ашиглалтад орох барилга байгууламж хүүхдэд ээлтэй  эсэхэд хүүхэд хамгааллын байгууллагууд дүгнэлт гаргах оролцоог хангах зэрэг саналыг тусгажээ.
 
Мөн нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хорооноос гарсан саналыг хүргүүлсэн. Үүнд  сурагчдыг бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,  хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хүлээн авах байрыг 172 хорооны байранд нээж тохижуулах, хамтарсан багийн гишүүдийг ажиллах нөхцөлөөр хангахад анхааран ажиллах зэргийг дурдсан байна.

https://backend-erp.ulaanbaatar.mn/file/607561c50def06096e70e279

 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ