60-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна
12 Apr 2021
  • 60-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна

УОК-ын чиглэлийн дагуу 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэллээ. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ажиллуулахаар юм.

Мөн дархлаажуулалтад шаардлагатай автобусны түлш, хоолны зардал, илүү цагийн урамшууллыг Монголын Улаан загалмай нийгэмлэгээс гаргахаар болжээ. Вакцин, шинжилгээ хийх явуулын зориулалтын 40 автобусаас гурван автобусанд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв  шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулан, баг томилох, дархлаажуулалтад ажиллах бэлтгэл ажлыг хангах юм. Дархлаажуулалтын есөн цэг өнөөдөр 11.00-17.00 цагийн хооронд, цаашид тогтмол 09.00-17.00 цагийн хооронд ажиллана.

Цэгүүдийн байршлыг дороос харна уу. 
  1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
  2. Баянгол дүүрэг -20-р сургууль
  3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
  4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
  6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
  7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
  8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
  9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв