Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
15 Sep 2021
  • Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ боллоо

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал цар тахлын нөхцөл  цахимаар боллоо. Баярын хуралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтнууд 61 байршлаас цахимаар оролцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба 100 жилийн түүхт ойгоо угтаж буй Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд илгээсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн мэндчилгээг уламжлав.

Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын урамшууллыг шийдвэрлэснийг танилцууллаа.
Түүнчлэн НГХУСАЗСЗ-өөс  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэн өгч байгаа. 2021 онд онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагыг ажиллах нөхцөл баталгаагаар хангах зорилгоор шийдвэрлэсэн зарим ажлаас дурдвал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт туулах чадвар сайтай 3 автомашин, албан хэрэгцээний 1 автомашин, согтуурал хэмжигч 103 драгер, албан хэрэгцээнд 27 компьютер, 7 принтер, 66 станц, 10 төрлийн 711 ширхэг нэг бүрийн тусгай хэрэгсэл,  30 тандагч багаж, 65 шалгагч төхөөрөмж, 1 явуулын ажлын байраар хангасан байна. Харин цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хойшлуулшгүй ажиллагааны үед өмсөж хэрэглэх 246 ширхэг иж бүрэн хувцас хэрэглэл, хэргийн газрын үзлэг, дайчилгаа баривчилгааны үед ашиглах 10 ширхэг камер зэргийг шийдвэрлэн өгчээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ