29 May 2021
  • Нийслэлийн удирдлагууд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдлаа

Өнөөдөр хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн медалийг дурсгал болгон хадгалууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ж.Батбаясгаланд Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойн медалийг мөн гардуулсан юм.
 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ