УРИАЛГА
07 Apr 2021
  • УРИАЛГА

Өнгөрсөн өдрүүдэд 19 га талбай шар өвсний түймэрт өртжээ. Хаврын улиралд зуслангийн болон ногоон бүсэд гарч буй шар өвсний түймэр нь голдуу хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Иймд иргэд та бүхэн ил гал гаргахгүй байж, зурсан шүдэнз, татсан тамхины ишээ заавал унтрааж хэвшээрэй. Мөн шар өвс шатаахаас татгалзаж, үнс нурмаа зориулалтын, тагтай саванд хийн, гэр байшин, хашааныхаа гадуур хамгаалах зурвас татах, ууланд алхаж байхдаа гал гаргахгүй байж  нийслэлийнхээ ногоон бүс, өөрийнхөө болон бусдын эд хөрөнгийг түймэрт өртөхөөс сэргийлэхийг уриалж байна.
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ