Нэг амны хаалтыг олон цагаар зүүх нь нян үржих шалтгаан болдог
29 Mar 2021
  • Нэг амны хаалтыг олон цагаар зүүх нь нян үржих шалтгаан болдог

Өнөөдөр “Ковид-19”-ийн 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эрсдэлээс өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалаарай. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгах цар тахлаас сэргийлэх эхний бөгөөд чухал арга юм. 
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Гэхдээ амны хаалтыг зөв зүүж байж өвчлөх, нян тараахаас сэргийлж чадна.
Амны хаалт нь ам, хамар, эрүүг бүрэн хаагаагүй цагт ямар ч үр дүнгүй. Мөн  маскаа байнга оролдох, бохир маск дахин зүүх нь эрсдэлтэй.  Тиймээс маскаа тайлахдаа оосроос нь барих, уутанд хийж хогийн саванд хаяж хэвшээрэй. Мөн 2 цаг тутамд маскаа тогтмол солих шаардлагатайг эмч нар зөвлөж байна. Учир нь нэг удаагийн амны хаалтыг олон цагаар зүүвэл бактери үржиж, өвчин үүсгэдэг аж.


Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:
 -Зөв зүүх,
 -Зөв тайлах,
-2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
- Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
- Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
-Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
-Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
-Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
 -Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
 -Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ