25 Feb 2021
  • НИТХ-ын ээлжит IV хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.2021-2025 гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаас гадна автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисыг бууруулах, гэр хорооллын байшин сууцны  дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг зүүн бүсэд шилжүүлэхээр судалж байна.