Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо
24 Feb 2021
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох тухай болон зарим компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Эдгээр асуудлыг хэлэлцэхдээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг томилж, хууль тогтоомжид нийцүүлэн судалж шийдвэрлэхээр санал дүгнэлтээ урьдчилан боловсруулсан байна. 



Улмаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунчимэг, С.Билгүүнзул, Ж.Золзаяа нарыг , нийслэлийн төлөөлөл болгон Б.Даваадалай, Б.Хаш-Эрдэнэ, Н.Мандуул нарыг томиллоо. Мөн “Олон Улсын худалдаа логистик” ХК-ийн  ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Т.Дүүрэн, Б.Анхбаяр, Г.Ууганбаяр нарыг тус тус томиллоо.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ