24 цагийн  хугацаанд  11867 хүнд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийлээ
04 Feb 2021
  • 24 цагийн хугацаанд 11867 хүнд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийлээ

2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11867 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 417 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.
 
 
Нийслэлийн Онцгой Комисс