03 Feb 2021
  • Энэ сарын 11-23-ны өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Улсын онцгой комисс хуралдаж энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 хүртэл нийслэл хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд коронавируст халдварыг 3-4 дахин бууруулах зорилт тавьсан бөгөөд бүх өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулна гэдгийг УОК-оос мэдээллээ. Мөн эдгээр өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад албан байгууллагын тодорхойлолтоор зорчих юм. Харин хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардах юм.  Мөн эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд хэрэгжүүлэх ажлыг дороос харна уу.