“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ
25 Nov 2020
  • “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ

Дэлхийн 187 улс жил бүрийн  арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  16 хоногийн аян”-ыг  нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Монгол  Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 23 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил уг аяныг гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчлах зорилгоор “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриан доор эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цахим хурлыг зохион байгуулсан байна. Цахим хуралд 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга нар, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагчид оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ