Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголыг аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байхаар батална
10 Nov 2020
  • Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголыг аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байхаар батална

Нийслэлийн Хотын шуудын 2019   оны  төсвийн  гүйцэтгэл   батлах, нийслэлийн   2020  онытөсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Тэргүүлэгчид өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцлээ.
Дэлхий нийтийг хямралд оруулж буй Ковид-19 цар тахлын улмаас тодорхой салбаруудын үйл   ажиллагааг   зогсоосонтой   холбоотойгоор   аж   ахуйн   нэгжүүдийн   орлого   тасарсан, түүнчлэн   цар   тахалын   үед   ажлын    байраа   хадгалж   буй   аж   ахуйн   нэгжүүд,   иргэдийг татвараас чөлөөлсөн, өрхийн эдийн засгийг дэмжих чиглэлээр авсан арга хэмжээ зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан орлого тасарч буй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын   асуудал   хариуцсан   нэгдүгээр   орлогч   Ж.Сандагсүрэн   болон   нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран нар танилцууллаа. Нийслэлийн   ИТХ-ын   дарга   Ж.Батбаясгалан   хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Энэ удаагийн хэлэлцэж буй төсвийн тодотгол их онцлогтой. Мөн хариуцлагатай хандах шаардлагатай. Тиймээс   тэвчиж   болох   зардлаа   танаж,   урсгал   зардлыг   хумих   арга   хэмжээ авах ёстой” гэсэн юм.
Нийслэлийн  2020  оны  төсвийн  тодотголыг  боловсруулахдаа  улсын  төсөвт   төвлөрүүлэх орлогыг 44 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг дөрвөн тэрбум төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг хумих арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүйн зэрэгцээ төрийн үйлчилгээг олон нийтэд доголдолгүй   хүргэхэд   анхаарч   нийслэлийн   2020   оны   төсвийн   тодотголын   төслийг боловсруулжээ. Тэргүүлэгчид   дээрх   асуудлуудыг   нийслэлийн   ИТХ-ын   ээлжит   бус  II  хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, ээлжит бус II хуралдааныг ирэх баасан гаргийн 10.00 цагт эхлүүлэхээр тогтлоо.  
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ