П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болголоо
09 Nov 2020
  • П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болголоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох тогтоол гаргалаа. Тус тасгийг 1974 онд байгуулсан бөгөөд  сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд зүрх судасны болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уг тасгийг үүсгэн байгуулах эхлэлийг Гавьяат эмч Ж.Хайрулла санаачлан, удирдан зохион байгуулсан төдийгүй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулж байсан аж.  
Иймээс 2013 онд тус эмнэлгийн ажилчдын саналаар  Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгожээ. Энэ жил Гавьяат эмч Ж.Хайруллагийн 90 насны ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан дээрх ажилчдын саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор баталгаажууллаа.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ