21 Sep 2020
  • Нийслэлийн ИТХ-ын мэдээллийн цаг

 Баянхошуу дэд төв өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад орон үйл ажиллагаагаа  эхлүүлээд байна. Энэ хүрээнд 6.54 км автозам, 7.6 км дулааны  шугам, 5 км цэвэр усны шугам, 8.8 км бохир усны шугам, 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төв зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Дэд төв нь нэгдүгээр давхартаа төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй. Эндээс СХД-ийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа орчим амьдардаг иргэд төрийн 368 үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болсон. Хоёрдугаар давхарт нь бизнес инкубатор төв үйл ажиллагаагаа явуулж байна.