“Нэг дусал цус-нэг хүний амь” аян эхэллээ
03 Sep 2020
  • “Нэг дусал цус-нэг хүний амь” аян эхэллээ

Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.


Энэхүү өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат тойргийнхоо иргэдийн дунд цусаа бэлэглэх аяныг санаачлан жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жил “Нэг дусал цус-Нэг хүний амь” уриатай цусаа бэлэглэе аяныг эхлүүлж, иргэдэд урилга хүргүүлжээ. “Нэг дусал цус- Нэг хүний амь” цусаа бэлэглэх аяны хүрээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат ЦССҮТ-ийн зохион байгуулж буй “Цус бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд урилгаар оролцлоо. Энэ үеэр шинээр төрж буй мөнгөн донор, хүрэл донор болон бахархлын тэмдэг авсан иргэдэд баяр хүргэж дурсгалын зүйлс гардууллаа.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ