14 Aug 2020
  • Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны төлөвлөгөөний биелэлт 60 гаруй хувьтай явж байна

НГХУСАЗЗ-өөс 2018 болон 2019 онуудын тоон мэдээнд тулгуурлан энэ онд үндсэн гурван бүлгийн хүрээнд 40 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Эхний хагас жилийн байдлаар жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд 60 гаруй хувийн биелэлттэй байна. 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний Нэгдүгээр бүлгийн Бодлого, зохион байгуулалтын хүрээнд 8, Хоёрдугаар бүлгийн Эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын хүрээнд 18, Гуравдугаар бүлгийн Тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд 10 ажил хийж гүйцэтгэжээ. Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд хийх хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл бүрэн хийгдсэн байна. Үүнээс зарим ажлыг дурдвал ТЦА-нд иж бүрэн тоноглол бүхий 15, НЦУГ-т 3, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт 1 автомашин олгожээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ