Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
29 Jun 2020
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар гудамж нэршүүлэх, нийслэлийн өмчит хөрөнгө бүртгэж авах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан товлон зарлах тухай хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлаас товч дурдвал Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор,  их соён гэгээрүүлэгч, Л.Түдэвийн гудамж нэршүүлэх санал гаргажээ. Иймд Сүхбаатар дүүргийн I дүгээр хороо, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар, П.Гэндэнгийн гудамж хүртэлх гудамжийг Л.Түдэвийн нэрэмжит болгон нэршүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд шийдвэрлүүлэхээр танилцуулна
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ