22 Jun 2020
  • Зарлал

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс эрдэмтэн, судлаачдад дараах чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Үүнд:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын судалгаа хийж танилцуулга бэлтгэх, хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулах.
2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд болон бусад хуульд нийцүүлэн боловсруулах.
Хамтран ажиллахыг хүссэн эрдэмтэн, судлаач, байгууллага нь хамтран ажиллах хүсэлтээ үнийн саналын хамт 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.
 
Холбоо барих утас: 11-321807