17 Jun 2020
  • Хамтран ажиллах иргэн, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий олон нийтэд хандсан контент, шторк, мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бүтээж хамтран ажиллах иргэн, Төрийн бус байгууллага сонгон шалгаруулна. Иргэн, Төрийн бус байгууллага нь Албан хүсэлт ирүүлэхдээ үнийн санал болон хамтран ажиллах сэдвээ 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд ирүүлнэ үү. Жич: Төрийн бус байгууллагууд Байгууллагын гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
Холбоо барих утас: 11-324615