“Эхийн алдар” одонг цар тахал намжсан үед биечлэн гардуулна
19 May 2020
  • “Эхийн алдар” одонг цар тахал намжсан үед биечлэн гардуулна

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу энэ жил урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэвч олон улсад коронавируст цар тахал дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас шийдвэрлэлээ. Цар тахал намжсан үед Ерөнхийлөгч зарлиг гарган, одонг  биечлэн гардуулна.  
Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан одонгийн мөнгө шаардлагыг хөнгөвчилжээ. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг цахим тогтолцоонд шилжүүлсэн байна. Ингэснээр ээжүүд одонгийн үнэмлэх, иргэний цахим үнэмлэхийн хуулбараа нотариатаар баталгаажуулан, харьяа дүүргийнхээ халамж, үйлчилгээний байгууллагад очих шаардлагагүйгээр одонгийн мөнгөө авахаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ