29 Apr 2020
  • Олон нийтийн цагдаа нийтийн хэв журмыг сахиулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод ажиллах хөдөлгөөнт, явган эргүүл, хороодод ажиллах цагдаагийн алба хаагчдын орон тоог баталж өгсөн байдаг. Гэвч 100 000 хүн тутамд цагдаагийн нэг хэсэг, 15000 хүн тутамд хөдөлгөөнт эргүүл байна гэсэн үзүүлэлтэд хүрэхгүй байгаа юм. Тиймээс НИТХ 2014 оноос цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон нийтийн цагдааг ажиллуулж, гарах зардлыг шийдвэрлэж ирсэн. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хороодын хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах түр журам баталж, энэ сараас хороодын хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. Олон нийтийн цагдаа нар тодорхой зургаан зөрчилд торгуулийн шийтгэл ногдуулах эрхтэй юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ