28 Apr 2020
  • Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснээр гэмт хэргийн гаралт 21 хувиар буурав

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулга мэдээлэл авлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн онд Улаанбаатар хотын Цагдаагийн удирдах газарт 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 21 хувиар буурсан байна. Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15-34, гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар буурсан байна.
Мөн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эрүүлийн автомашинуудын 40 орчим хувийг бүрэн шинэчилж өгсөн байдаг. Үр дүнд нь гэмт хэргийн дуудлага мэдээлэл түргэн шуурхай очих боломж бүрдсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ