Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: “Яармаг” төслийн орон сууцууд нам давхрын, байр байх ёстой
09 Apr 2020
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: “Яармаг” төслийн орон сууцууд нам давхрын, байр байх ёстой

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төсөл хэрэгжихээр боллоо.

Асуудлыг хэлэлцэх  үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “-Манай Яармагийн дахин төлөвлөлтийг хэлэлцэж байгаад баяртай байна. Би ажлын хэсгийнхэнд нэг санал хэлье. Энэ орон сууцны хороолол нам давхарын орон сууц байх ёстой. Хэт өндөр, олон байр бариад  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хороолол байж болохгүй. Дээр үеийн таван давхар, зайтай баригдсан хорооллууд шиг иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан хороолол байх ёстой гэж үзэж байна. Яармагт өөрийн хашаагаа маш сайхан тохижуулаад амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдгээр айлын асуудлыг шийдэхдээ уян хатан хандаарай, сайн судалж, зөвшилцөөсэй гэж хүсэж байна. Хоёр өрөө байраар солих боломжгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн айлууд байдаг гэдгийг бодолцоорой” гэлээ.  
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ