Туул тосгоны 50 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
02 Apr 2020
  • Туул тосгоны 50 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ашиглалтад орсон 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хамтын дэлхий” ТББ-ын  хандив, буцалтгүй тусламжаар Туул тосгонд 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барьж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан. Тэгвэл уг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж, Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн данс бүртгэлд тусгуулан ашиглалт хамгаалалтыг нь хариуцуулахаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ