Шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж
10 Mar 2020
  • Шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн. Тодруулбал, гуравдугаар сарын 02-нд Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирний халдвар илрээд байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой Комисс, нийслэлийн Онцгой Комисс хуралдаж гуравдугаар сарын 10-16 хүртэл орон нутгийн замуудыг хааж нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт орууллаа. Франц улсын иргэн нь Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа бөгөөд түүнтэй эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэн, ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Шинэ төрлийн корона вирусний анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан
Гараа тогтмол угаах
Олон нийт цугларсан газраар явахгүй байх
Гэр, албан өрөөгөө тогтмол ариутгаж, агаар сэлбэх
Дархлаагаа дэмжиж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
Албан бус мэдээлэлд хууртаж, айдаст автахгүй байх
Амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.  
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ