Төрийн дээд одон медаль гардууллаа
31 Dec 2019
  • Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, бусдыгаа манлайлан шагнуулсан нэр бүхий 100 гаруй иргэний одон медалийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Засаг дарга С.Амарсайхан нар гардууллаа. Энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэ​т медаль, Цэргийн хүндэт медалиар  тус тус шагнасан юм.


Шагнал гардуулах мөчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлж, салбартаа тэргүүлсэн эрхэм иргэд та бүхэндээ баяр хүргэж мэндчилье. Та, бид 2019 онд олон ажил хийж амжууллаа. Тухайлбал, утааны эсрэг зоригтой алхам хийж, мэдэгдэхүйц үр дүн гаргалаа. Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх гүүрээс эхлээд Налайх дүүрэг чиглэлийн замын бүтээн байгуулалтыг өрнүүлсэн гээд авто замын салбарт ч олон ажил хийлээ.  Нийгмийн салбарт ч гэсэн өөрчлөлт шинэчлэлтийн олон ажил хийснээс сургууль, цэцэрлэг шинээр барьж, өргөтгөлүүд ашиглалтад оруулснаар гурван ээлжээр хичээллэлдэг асуудал шийдэгдсэн. Сургуулийн автобус төслийг хэрэгжүүллээ. Энэ ажил маань олон нийтээс эерэг хандлага авч, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын амьдрах ухааныг өөрчлөх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн шинэчлэлийн эхний алхмыг хийсэн гэх мэтчилэн олон ажил өрнүүлжээ. Ирж буй 2020 он үүнээс илүү амжилт, бүтээлээр дүүрэн жил байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ