Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо
15 Dec 2019
  • Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос хамтран зохион байгуулсан “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд 120 тамирчин оролцож, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрыг Г.Агархорол, дэд байрыг Ч.Батзаяа, удаах байрыг С.Түмэнбаяр, Б.Энхмандах, Г.Эрдэнэбаяр нар хүртэв. Эмэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Д.Мөнхсайхан, дэд байрт Б.Оюунбилэг, гутгаар байрт Г.Бямбарагчаа шалгарсан юм.
“Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ий шилдэг 27 тамирчин ирэх нэгдүгээр сард зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ