“Hero&Cool” харшийн сүлд модны наадмыг долоо дахь жилдээ зохион байгууллаа
13 Dec 2019
  • “Hero&Cool” харшийн сүлд модны наадмыг долоо дахь жилдээ зохион байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин A Cool нарын санаачилгаар “Hero&Cool” харшийн сүлд модны наадмыг долоо дахь жилдээ зохион байгууллаа.



Сүлд модны наадамд  Чингэлтэй дүүргийн хичээл сурлагадаа амжилт гаргасан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 1000 хүүхэд оролцлоо.
Наадамд өвлийн өвгөн аав, цасан охид оролцож, хүүхэлдэйн киноны баатар Пороро ирж хүүхэд багачуудтайгаа мэндчилэв. Мөн “Хар сарнай” хамтлаг, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, бусад уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ