НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХХХ ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТОВЛОВ
06 Dec 2019
  • НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХХХ ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТОВЛОВ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлосон юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ