“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ”-ЫГ ЭЭЛЖИТ 28 ДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
22 Oct 2019
  • “УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ”-ЫГ ЭЭЛЖИТ 28 ДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор байгуулагдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүдийн саналаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгдсэн байдлаар боловсруулж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусгуулах саналыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар