БНСУ-ЫН ЭРДЭМТЭН БАГШ НАРТ НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
15 Aug 2018
  • БНСУ-ЫН ЭРДЭМТЭН БАГШ НАРТ НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос санаачлан өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулан ур чадварыг нэмэгдүүлэх болон, туршлага солилцох сургалт зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтыг БНСУ-ын доктор, профессор, эрдэмтэн багш нарын багтай хамтран явуулсан юм. Сургалтын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 15-16-ны өдрүүдэд Монгол III сургууль дээр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдыг хамруулан оролцуулж байгаа юм байна. 

БНСУ-аас хүрэлцэн ирж, Монголын багш нарт ур чадварын сургалт явуулж байгаа  ирсэн зочид, төлөөлөгчдийг НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба болон НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ