ЖДҮҮ эрхлэгчдийн зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ
07 Jan 2022
  • ЖДҮҮ эрхлэгчдийн зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн сараас эхлэн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж буй. Уг зөвлөгөөнд нийт 6 дүүргийн 300 гаруй ЖДҮҮ эрхлэгч эмэгтэй оролцсон байна.  

Уг зөвлөгөөн өнөөдөр Баянзүрх дүүрэгт үргэлжилж, тус дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 50 эмэгтэй оролцлоо. Зөвлөгөөнөөр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, цар тахлын нөхцөл байдал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах зорилготой юм. 


Зөвлөгөөний үеэр ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд ур чадвар, хууль эрх зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах, нэгдэл болон ажиллах, туршлагаа хуваалцаж байх зэрэг саналыг хэлж байв. Улмаар ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан саналыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулна гэдгийг нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар онцоллоо. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ