МЭНДЧИЛГЭЭ
01 Oct 2021
  • МЭНДЧИЛГЭЭ

Ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Улс эх орон, нийслэлийн хотынхоо хөгжил дэвшлийн төлөө мэдлэг чадвараа дайчилж, залуу насаа зориулан хөдөлмөрлөсөн Та бүхнийхээ бүтээж бий болгосон бүхнийг үргэлжлүүлэн, орчин цагтайгаа хөл нийлсэн, иргэнээ дэмжсэн бодлоготой, эдийн засгийн чадамжтай нийслэл хотыг бий болгохын төлөө өнөөгийн нийслэл хотын удирдлагууд бид бодлого, зорилтоо болгон ажиллаж байна.
Нийслэл хотын маань нийт хүн амын насны бүтцийг аваад үзвэл 0-4 насных нь 32.5 хувь, 15-69 насных нь 64.9 хувь, харин 70 ба түүнээс дээш насны ахмад настан 2.5 хувийг бүрдүүлж байгаа нь ахмадуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ахмад настнуудын аж байдлыг сайжруулахад анхаарах ёстойг илтгэж байна. Тиймээс ч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнөө жил ахмадуудынхаа эрүүл мэнд, ахуй нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн ажил, арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид та нартайгаа ямагт хамт, хамгийн ойр байж дэмжин тусалж, үг сургааль, зөвлөмжийг тань сонсож, үйл хэрэгтээ тусган ажиллах болно.
Та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.БАТБАЯСГАЛАН