Түүх, соёлын 200 орчим дурсгалыг хамгаалалтад авлаа
21 Jun 2021
  • Түүх, соёлын 200 орчим дурсгалыг хамгаалалтад авлаа

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд нэг удаа тоолдог. Хамгийн сүүлд хийсэн үзлэг тооллогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт 217 тэсийн 479 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байгааг тогтоожээ. 

Тэгвэл дээрх соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад авч, талхлагдахаас сэргийлдэг журамтай. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гарган,  түүх, соёлын үл хөдлөх 200 орчим дурсгалыг харьяа дүүргийн хамгаалалтад бүртгэлээ. 
Ингэснээр түүх, соёлын дурсгал болох зарим хөшөө, археологийн дурсгалууд устгагдаж нураагдахгүйн зэрэгцээ арчлалт, хамгаалалтыг хариуцагч тодорхой болж буй онцлогтой.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ