Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл цагдаагийн алба хаагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүллээ
2019/11/29
29
11 сар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хамт олонд техник тоног төхөөрөмж гардуулан өглөө. Тус хэлтэс нь Захиргаа, Гэмт хэрэгтэй тэмцэх,нийтийн хэв журам хамгаалах тасаг 121, цагдаа 77, энгийн ажилтан 12 бүгд 210 орон тоотойгоор "Хуулийг дээдлэн хүний эрхийг хамгаалж амар тайван амьдралын баталгааг хангах" эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Тус хэлтэст шаардлагатай байсан - 3 үйлдэлт принтер 6ш - Зургийн аппарат 1ш - Зөөврийн компьютер 2ш - Өнгөт принтер 6ш - Суурийн компьютер 11ш - Дэлгэц 11ширхэг тус тус гардуулан өгсөнд хорооны хэсгийн байцаагчид болон бусад албан хаагчид талархал илэрхийлж байсан юм. Шуурхай дуудлага мэдээ солилцон ажиллахад хүндрэл бэрхшээлтэй байсан уг тоног төхөөрөмжийн асуудлыг төлөөлөгч шийдвэрлэж өглөө. Мөн Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдрүүрийг тохиолдуулан салбартаа өөрийн сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж байгаа албан хаагчдыг ойн медалиар шагнаж урамшууллаа. Төлөөлөгч Н.Батсүмбэрэл цаашдаа тус хэлтсийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бусад асуудлыг шийдвэрлэж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.