Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Польшийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2019/11/19
19
11 сар

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын хувийн хэвшлийнхний харилцаа холбоог сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийслэл хотууд гүүр болох ёстой гэдгийг онцолсон. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн бат бөх харилцаа  гэдгийг нийслэлийн ИХТ-ын дарга Р.Дагва  мөн онцолж байлаа. Харин Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нийслэл хотууд аль ч түвшинд хамтран ажиллах боломжтойг дуулгаад, Польш улсын эдийн засаг 1992 оноос хойш байнгын өсөлттэй байгаа, жил бүр 5-7 хувийн өсөлттэй гарч байгаа гэсэн юм. Иймд Улаанбаатар хоттой эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар уг асуудлаар удахгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Польшийн Парламентийн даргын айлчлалын үеэр дэлгэрэнгүй уулзаж ярилцахаар тохиролцсон юм.

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр нийслэл хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотод Варшав хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж байгуулж тохижуулах  боломжтойг хэлсэн юм.  Түүний энэхүү саналыг Элчин сайд сайшаан хүлээн авч, Польш улсын ерөнхийлөгч агсан Качиньскийн нэрээр нэрлэх санал тавилаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.