Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Япончуудтай хамтран нийслэлийн сургууль,цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой
2019/11/05
05
11 сар

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Японы “Rinnai”  корпораци болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хийн халаалтаар сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг шийдвэрлэх асуудлыг ярилцлаа. Rinnai корпорацийн хувьд хийн халаалтын тоног төхөөрөмж угсарлтаар дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ.

Тус компанийнхан Газком компанитай хамтран нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн уурын зуухан халаалтыг халж, хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын даргад танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва цаашид Японы хувийн хэвшлийн компаниудтай олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Японы тал нааштайгаар хүлээнм авлаа. Мөн уулзалтын үеэр  Газком компанийн захирал Д.Сэржбүдээ гурван жилийн дотор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Гэхдээ Rinnai корпорацийн хувьд Монголд одоо мөрдөгдөж  байгаа стандартыг давсан стандартын аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг” хэмээн онцолсон юм.

НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.