Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Видео мэдээ
Л.Нарантуяа: Үйлдвэрийн дэргэд лаборатори байгуулж, бүтээгдэхүүний дээжийг шинжилдэг болгох ёстой
2019/10/27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдааны төгсгөлд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонссон. Танилцуулга, мэдээллийг сонсоод төлөөлөгч Л.Нарантуяа сайжруулсан шахмал түлшний талаар саналаа хэлсэн юм. Тэрбээр түлшний чанар, стандарттай холбоотой хариуцлагыг Засгийн газар хариуцах ёстой гээд “Үйлдвэрийн дэргэд лаборатори байгуулж, бүтээгдэхүүний дээжийг шинжилдэг болгох ёстой. Бид өмнө нь ийм санал хүргүүлж байсан ч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Төлөөлөгчид “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажилласан. Тэндхийн ажилчид үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үүнд анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр түлшний чанар, хэлбэрийг байнга сайжруулах туршилт хийж байх ёстой гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.