Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлнэ
2019/10/22
22
10 сар

Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор байгуулагдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүдийн саналаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгдсэн байдлаар боловсруулж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусгуулах саналыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.