Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гёнсанбүг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна
2019/10/17
17
10 сар

БНСУ-ын Гёнсанбүг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пэ Хан Чоль тэргүүтэй 13 төлөөлөгч Улаанбаатар хотноо айлчилж байна. Зочдыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва хүлээн авч уулзан, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва Монгол, Солонгос хоёр орны харилцаа маш олон чиглэлээр өргөжин тэлж байгаад талархалтай хандаж, цаашид илүү бүтээлч, харилцан туршлага солилцсон, үр өгөөжтэй хамтын ажиллагаа чухалчлах болно гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр Улаанбаатар хот БНСУ-ын маш олон хот, мужуудтай хамтран ажилладаг. Тэр дундаа Гёнсанбүг хоттой 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Цаашид олон төсөл хөтөлбөр дээр хамтан ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэсэн юм.

Гёнсанбүг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пэ Хан Чоль Монгол Улс боловсон хүчний нөөцөөрөө манай орноос давуу. Хоёр тал давуу талуудаа ашиглан хамтран ажиллавал илүү их хөгжих бололцоо бий гэсэн юм. Уулзатын үеэр Гёнсанбүг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пэ Хан Чоль өөрийн сонирхолтой төсөөллийн талаар дуулгав. Тэрбээр ирээдүйд Гёнсанбүг мужаас эхэлсэн төмөр зам Сөүл, Бээжин хотоор дамжин, Монголын нутгаар дайран европод хүрэх болно хэмээсэн төсөөлдөг аж. Тэрбээр үүнийг хэрэгжих боломжтой төсөөлөл хэмээгээдг түүхийн аливаа шинэ хуудсыг нээхэд төсөөлөл маш том үүрэгтэй байдаг гэлээ. Энэ удаагийн уулзалт нь тэрхүү төсөөлөл рүү хөтлөх хүч болохыг ч үгүйсгэхгүй хэмээсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.