Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
ХБНГУ-ын Сантбэрг Гумнайзмэс сургуулийн багш, сурагчид нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2019/09/12
12
9 сар

ХБНГУ-ын  Сантбэрг Гумнайзмэс сургуулийн  захирал болон багш, сурагчид  нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар багш, сурагчдыг хүлээн авч уулзан,  нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг танилцуулж, хурлын танхим, хүндэтгэлийн гэр өргөөг сонирхуулсан юм.

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургууль 1998 оноос ХБНГУ-ын дээрх сургуультай хамтран ажиллаж,  сүүлийн  жилүүдэд  сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Сантбэрг Гумнайзмэс сургуульд монгол сурагчид гурван удаа сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцсан байна.

Харин энэ жил Сантбэрг Гумнайзмэс сургуулийн дөрвөн багш 20 сурагчийн хамт  ирсэн бөгөөд  Монгол-Германы хамтарсан  38 дугаар  сургуулийн 9-12 ангиудад  долоо хоногийн хугацаатай монгол сурагчтай тохой зэрэгцэн суралцаж байна.

Зочдыг  төлөөлж, тус сургуулийн сурагч Ханс Дюшка сэтгэгдлээ илэрхийлэв.  Тэрбээр “Би сурагчдийн зөвлөлийн даргаар ажилладаг. Биднийг орон нутгийн удирдлагын үйл ажиллагаатай танилцуулж, халуун дотно хүлээж авсанд баярлалаа. Хоёр сая гаруй иргэдийн асуудлыг 45  төлөөлөгч шийдвэрлэдэг гэхээр нийслэлийн ИТХ  хурдтай, ачаалалтай ажилладаг юм байна.  Би ирээдүйд  хуульч болох учраас улс орнуудын удирдлагын тогтолцоог сонирхдог. Мөн үндсэн мэргэжлийнхээ хажуугаар бодибилдингийн спортоор амжилт гаргаж, багш, дасгалжуулагч болох төлөвлөгөөтэй.  Монгол орны байгаль, цаг агаар тогтуун сайхан юм. Мөн  монгол хүүхдүүд найрсаг, нөхөрсөг санагдсан. Би боломж гарвал дахин Монгол оронд ирнэ” хэмээлээ.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.