Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Иргэн С.Санжааваанчигийн 10 жилийн хөдөлмөрийг үнэлж “Хангарди одон”-гоор шагналаа
2019/07/29
29
7 сар

Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон"-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааваанчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил болгосон байна. Ингэхдээ уг газрыг хувийн байгууллагын нэр дээр захирамж гарсан байсныг цуцлуулахаар 10 жилийн турш хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын үе үеийн дарга нар, нийслэлийн Газрын алба зэрэг холбогдох бүх шатны байгууллагад хандсан байна. Үүний дүнд уг газарт улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих тухай захирамж гарч, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлээд байгааг шагнал авах үеэрээ тэрбээр ярилаа.

  

      

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.