Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан энэ сарын 30-нд болно
2019/05/14
14
5 сар

Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа. Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулга хийх үеэрээ онцолсон юм.

Мөн зарим шашны байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит XXV хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.