Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019/05/09

2019-05-09

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2, "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсгийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч биш, нийслэлийн ямар нэг байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаггүй
  2. Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн хараат болон охин компани, нийслэлийн өмчит болон өмч давамгайлсан компанийн эрх бүхий албан тушаалтан биш, сүүлийн 3 жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан байгаагүй
  3. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчдийн шийдвэрээр хэрэгжүүлж байгаа бизнесийн төсөл хөтөлбөрийн захиалагч, гүйцэтгэгч болон хуулийн этгээдийн болон уг этгээдийн хамаардаг компанийн нэгдлийн аль нэг оролцогч, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш
  4. Санхүү, хөрөнгө оруулалтын менежмент, аудит, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн
  5. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй
  6. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн албан хаагч биш
  7. Компанийн бизнесийн аливаа холбоогүй

Тайлбар:Бизнесийн холбоо гэдгийг компани тухайн этгээд болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдтэй өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 0.01 хувиас илүү үнийн дүн бүхий бэлтгэн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх, худалдан авах зэрэг аливаа гэрээ хэлцэл хийснийг ойлгоно.

  1. 3-аас илүүгүй байгууллага, кампанид эрх бүхий албан тушаал /төлөөлөн удирдах зөвлөл/-д ажилладаггүй байх
  2. Санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажилласан туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:

  1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хариуцлага хүлээж байгаагүй
  2. Тодорхой албан тушаал эрхлэх эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет /нэр дэвшигчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх/
  3. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Бүрдүүлсэн материал, өгсөн мэдээлэл нь үнэн болохыг илэрхийлж, нэр дэвшигч гарын үсгээ зурсан батламж

Жич: Нэр дэвшигчийн анкет, батламжийг www.ubdc.mn вэб хуудаснаас татан авах

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Материалыг nadmidtseden.r@ubdc.mn имэйл хаягаар болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Блю скай товер, 408 тоот “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК байранд хүлээн авна.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 09.30 цаг

Анхаарах зүйлс

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг 99023377 дугаарын утаснаас авна уу.

Зөвхөн нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулсан хүмүүстэй эргэж холбоо барина.

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.