Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
Хүүхдүүд асуудлаа өөрсдөө шийдэж байна
2019/05/06
06
5 сар
Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хорооноос санаачлан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ажилтнууд, Иргэний танхимын зохион байгуулагч нарт зориулан "Хүүхдүүд асуудлаа өөрсдөө шийдэж байна" сэдэвт нээлттэй сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн хурлын их танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээнд урилгаар дүүргийн ерөнхий боловсролын 1, 6, 58 дугаар сургуулийн сурагчид оролцож өөрсдийн тулгамдсан асуудлаа судалж шинжлэн, иргэний оролцооны аргаар шийдвэрлэх бодлогын хувилбарыг боловсруулан орон нутгийн удирдлага, төлөөллийн байгууллагад хандан шийдвэрлэх боломжтой талаар "Иргэн төсөл" боловсруулан хэрэгжүүлж ямар үр дүнд хүрсэн талаарх туршлагаа ах эгч нартаахуваалцсан юм.
Мөн дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажиллагаа, Иргэний танхимын зохион байгуулагчдад тулгарч буй саад бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон.
Өөрсдийн сайн туршлагаа харамгүй хуваалцсан хүүхдүүдэд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын талаар ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал танилцуулга хийж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ИТХ-ын танилцуулга, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс эрхлэн гаргасан Сайн зан чанарыг төлөвшүүлэх нь номыг бэлэглэлээ.
 
 
 
 
 
 

эх сурвалж:http://sukhbaatar.ub.khural.mn/



 
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.